"Өрнөдийнхөн горьдвоо Путин эв эрүүл"

Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг хорт хавдар туссан, хүндээр өвчилсөн гэх цуу яриаг түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков няцаасныг хэвлэлд мэдээлжээ.

“Харж л байгаарай, хар хэлтнүүдээ, бүх юм зүв зүгээр” гэж Песков хэлсэн байна. Мөн Путины ойр байдаг өөр нэг томоохон албан тушаалтан "Өрнөдийнхөн горьдвоо Путин эв эрүүл" хэмээн жиргэсэн байна.

Владимир Путин хорт хавдартай болоод нэлээд хэдэн жил болж байгаа тухай өгүүлэл PageSix.com сайтад (New York Post сонины нэг салбар) аравдугаар сарын 24-нд гарчээ.

Энэ нийтлэл нь хорон санаатай даажигнал бололтой. Тухайлбал, сэтгүүлч Ричард Жонсон Путины улс төрийн идэвхжил болон Михаил Ходорковскийг өршөөх шийдвэрийг чухамхүү хүнд өвчин, бүхнийг амжуулах гэсэн хүслээр тайлбарласан байна.

“Тэр нэгдүгээр Петр болон Сталины адил хил хязгаараа тэлэхийг хүсч байна” хэмээн өгүүлэл бичигч нотолжээ. Үүнээс гадна, Жонсоны үзэж байгаагаар, “КГБ-гийн шугамаар ажиллаж байхдаа Дрезденд уулзаж байсан” хуучин герман нөхөр нь Оросын ерөнхийлөгчийг эмчилж байна гэж Жонсон бичсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ