Багдадад 10 хоног хөл хорилоо

Иракт эрхээ тогтоож, хөрш зэргэлдээ орнуудаа заналхийлж буй Иракийн хэт даврагч “Лалын улс” бүлэглэл өчигдөр 30 хүний аминд хүрчээ. Багдадад болсон энэ халдлагын үеэр амиа алдсан эдгээр хүмүүсийн тав нь цагдаагийн алба хаагчид байв.

Уг халдлагын дараа Ерөнхий сайд Хайдар аль Абади нийслэлдээ 10 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох шийдвэр гаргасан бөгөөд 08:00-22:00 цагийн хооронд гудамжаар хамаагүй явахыг хориглосон байна. Түүнчлэн тэрээр АНУ-ын Өөрийн гэсэн Эмиртэй, Халифын вант улс байгуулах нь тэдний эцсийн зорилго Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй холбогдож, Иракийн армийн цэргүүдэд яаралтай зэвсэг нийлүүлэхийг хүссэн ажээ.

Энэхүү хэт даврагчдын толгойлогч нь Абу Бакр Аль Багдади ба тэдний эцсийн зорилго нь өөрийн гэсэн Эмиртэй, Халифын вант улс байгуулах явдал юм.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ