Саудын Арабт шинэ төрлийн вирусаар өвчилсөн 15 дахь хүн нас баржээ

ДЭМБ-д бүртгэгдээд удаагүй байгаа шинэ төрлийн корона вирусээр Саудын Араб улсад дахин хоёр хүн амь насаа алджээ. Энэ нь өнгөрсөн хугацаанд амь насаа алдсан хүмүүсийнхтэй нийлээд 15 хүрээд байна.

Вирусын тархалт өргөн хүрээг хамраагүй ч хүнээс хүнд халдварлаж байгааг эрдэмтэд олж тогтоосон байна. Корона вирусын цоо шинэ тохиолдол болох NCoV вирусын халдвараар өвчилхөд уушгины үрэвсэл, бөөрний дутгадлын шинж тэмдэгтэйгээр илэрч, 50-аас дээш насны архаг өвчтнүүд энэ вирусаар халдварлах нь түгээмэл байгааг мэргэжилтнүүд тогтоогоод байгаа юм. ДЭМБ-т бүртгэгдсэнээр вирус илэрснээс хойш зуу орчим тохиолдол бүртгэгдээд байгаагийн 20 нь амьсгал хураасан байна. Йорданд, Британид хоёр, Арабын нэгдсэн Эмирт нэг хүн халдвараар амьсгал хураажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ