Оросууд стратегийн пуужин туршлаа

“Булава” стратегийн пуужинг өчигдөр ОХУ-ын Алс дорнодын Камчаткийн хойгт “Юрий Долгорюки” (К-535) шумбагч хөлгөөс хөөргөж туршсан байна. Энэхүү пуужин нь 10 км-ийн ашигтай тусгалтай ба бие даасан удирдлагатай, цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай ажээ.
Түүнчлэн “Борей” ангиллын цөмийн шумбагч хөлгөөс мөн “Булава” пуужинг хөөргөсөн байна. Тус улсын Батлан хамгаалах яам усны гүнээс агаарт 16 балластик пуужинг хөөргөж туршсан гэнэ.
Энэ нь ОХУ барууныхны харилцаа хөндийрснөөс хойш болж буй стратегийн давшилтад зэвсгийн томоохон туршилт юм. Ийнхүү тэд 2020 он гэхэнд дээрх пуужинг тээвэрлэж ашиглах чадалтай найман шумбагчтай болохоор төлөвлөөд байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ