Орос, Украин хийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурав

Украин, Орос болон Европын комисс 2015 оны гуравдугаар сарын сүүлч хүртэл Украинд оросын байгалийн хий нийлүүлэхийг сэргээхээр заасан өвлийн улиралд хий нийлүүлэх төлөвлөгөөний тухай бүхий л шаардлагатай баримт бичигт баасан гаригт Брюссель хотод гарын үсэг зуржээ.РИА Новости агентлаг энэ тухай мэдээлсэн байна.
Хэлэлцээрт ОХУ, Украины эрчим хүчний сайд Александр Новак, Юрий Продан болон Европын комиссын эрчим хүч хариуцсан дэд ерөнхийлөгч Гюнтер Эттингер нар гарын үсэг зуржээ.
Үүнээс гадна, “Газпром”, Украины “Нафтагаз” компани хэлэлцээрийн нэмэлтэд гарын үсэг зурж, гуравдугаар сарын сүүлч хүртлэх хугацаанд оросын хий нийлүүлэх болзлын талаар тохиролцсон байна.
Эттингерийн мэдээлснээр, Орос улс гуравдугаар сарын сүүлч хүртэл Украинд 100 ам.долларын хямдрал үзүүлэх ажээ. ОХУ-ын засгийн газар ойрын үед зохих баримт бичгүүдэд гарын үсэг зурна гэдгийг Новакнотлосон байна. Тийнхүү, нэг мянган шоо метр хийн үнэ 385 ам.доллар байх ажээ.
“Он дуустал Украины “Нафтогаз” компани хийн нээлттэй дансны дагуухоёр дахь талбөр хийх бөгөөд энэ нь 1,65 тэрбум ам.доллар байх юм. Ингэснээр, “Нафтогаз” оросын “Газпром” компанид 3,1 тэрбум ам. доллар төлнө” гэж Эттингер хэлэлцээний төгсгөлд хэвлэлийн хурал дээр хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ