Удирдлага нь улсын мөнгийг хулгайлдаг орныг элсүүлэхгүй

Улсын сангаас их хэмжээний мөнгө алга болж байгаа улсыг Европын холбоонд гишүүнээр элсүүлэхгүй. Чехийн гадаад хэргийн сайд Лубомир Заоралек Ужгород хотод Украины оюутнуудтай уулзахдаа ингэж үзэж байгаагаа илэрхийлснийг РИА Новостиагентлаг уламжилжээ.
“Украинд улсын хөрөнгө мөнгө эцсийн бүлэгт олигархуудын халаасанд орж, улсын төсвөөс олон саяар нь хулгайлж байгаа цагт тус орныг ЕХ-ны бүрэлдэхүүнд элсүүлэхийг Европын олон нийт өөрийн улстөрчдөд зөвшөөрөхгүй” гэж Чехийн сайд онцлон тэмдэглэсэн байна.
Улсын хөрөнгө мөнгөөр баяжихаас өөр бодол толгойд нь ордоггүй хүмүүс Украиныг удирдаж байгааг болиулахын төлөө тэмцэхийг Заоралек оюутнуудад уриалжээ.
Украины хямралыг шийдвэрлээгүй цагт Европт тогтворгүй байдал хэвээр байх болно. Манай нутагт 200 мянга орчим украин хүн байгаатай холбогдон тус орны мөргөлдөөнийг нэн даруй шийдвэрлэхийг Чех улс хүсч байна гэж тэрээр өгүүлжээ. ЕХ-ны гишүүнээр элсэх өргөдлөө 2020 онд өгөх бодолтой байгаа тухай Украины ерөнхийлөгч Петр Порошенко есдүгээр сард ярьж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ