Баруун Африкийн Буркина Фасо улсад засгийн газрын ордонг шатаажээ

Буркина Фасо улсын Ерөнхийлөгч Блэз Компаоре засгийн газар огцорсон ч эрх мэдлээ хадгалан үлдэнэ хэмээн огцрохоос татгалзжээ.
Ард иргэд уг мэдэгдлийг эсэргүүцэн парламент болон Засгийн газрын ордонг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлаас үүдэн гурван хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсан байна. Жагсагчид эрх баригчдын болон Ерөнхийлөгч Блэз Компаорегийн гэр рүү дайрч орсон төдийгүйолон зуун барилга, түүний дотор улсын харьяа телевизийн байрыг тоносон байна. Африкийн холбоо, НҮБ, “ECOWAS”-ийн төлөөлөгчид өнөөдөр хэлэлцээр байгуулж, жагсагчидтай уулзах юм байна.
Ерөнхийлөгч Блэз Компаоре 1987 оноос хойш тус улсыг 27 жилийн турш тасралтгүй удирдсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ