Хурдан чанагч авч явсан иргэнийг баривчилжээ

Эрх баригчдын төлөөлөгчдийн хэлснээр, яагаад хурдан чанагч авч яваа тухай худал хэлсэн Саудын Аравийн иргэнийг Детройт хотын олон улсын нисэх буудалд баривчилжээ.
Хуссейн аль-Куавахирыг даваа гаригт урьдчилан хорьсон байна.Тэр нэг хуудас нь байхгүй паспорт үзүүлж, гааль-хилийн албаны ажилтнуудад худал хэлсэн гэж түүнийг буруутгажээ.
Бостоны марафон гүйлтийн үеэр дэлбэлэлт үйлдсэн террористууд тэсрэх бодис болон хөнөөгч хэрэгсэл бүхий чухамхүү хурдан чанагчийг хэрэглэж, энэ үеэр гурван хүн амь үрэгдэж, 250 гаруй хүн бэртэж гэмтсэн юм.
Эрх баригчдын мэдээлснээр, аль-Куавахир Огайо муж улсын нэг их сургуульд сурдаг ачдаа өгөхөөр хурдан чанагч авч яваа юм гэж эхлээд хэлсэн байна. Сүүлд тэр мэдүүлгээ өөрчилж, ингэснээр худал мэдүүлэг өгсөн гэсэн сэжгээр түүнийг баривчилжээ.
Саудын Аравийн иргэн Амстердам хотоор дамжин бямба гарагт Детройтын нисэх буудалд ирсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ