Атомын цахилгаан станцыг тагнасан хэргийг шалгаж байна

Эрчим хүчнийхээ 75 хувийг АЦС-аар хангадаг Франц улсын төрийн өмч болох “EDF” эрчим хүчний компани 19 байршилд 58 тогоо ажиллуулдаг. Тус улсын хуулиар бол АЦС-д ямар ч нисдэг тэрэг, онгоцыг таван километрээс бага зайд ойртохыг хориглодог юм.
Гэтэл энэ сарын 5-20-ны хооронд үл таних нисгэгчгүй онгоцнууд голдуу шөнө дундаас хойш, үүрээр АЦС дээгүүр нисэж тагнасан гэх хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ. Францын нисэх хүчний мэдээлж буйгаар нисгэгчгүй онгоцнуудын хэмжээ нь жижиг, иргэний зориулалттай байсан тул ноцтой аюул учруулахгүй гэж тооцжээ.
Энэ хэрэгт “Грийнпийс” байгууллагыг сэжиглэсэн боловч тэд үгүйсгэсэн бөгөөд сэжиглэх болсон шалтгаан нь тус байгууллага өнгөрсөн 09 дүгээр сард Германы хилийн ойролцоох Фессенхайм дахь АЦС-д дайрч орсон хэрэгт тэнсэн харгалзах ял сонссон байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ