Боко харам бүлэг Мубийг эзэлжээ

Хэт давруу үзэлтнүүдийн “Боко харам” бүлэглэлийн босогчид Нигерийн зүүн хойд нутагт оршдог Муби хотыг эзлэн авсан талаар тус улсын аюулгүй байдлын байгууллагын эх сурвалжууд мэдээллээ.

Тэд хотыг эзлэхдээ олон арван хүний амь насыг хөнөөсөн бөгөөд Муби хотын захиргааны барилга дээр өөрсдийн хар далбаагаа мандуулсан байна.

Уг дайралтаас үүдэн олон мянган энгийн иргэд орон гэрээ орхиж, өөр бүс нутаг руу дүрвэжээ.

Хэт давруу үзэлтнүүд энэ долоо хоногт Борно мужийн засаг захиргааны төв Майдугури хотоос 180 км зайд Чад нуурын ойролцоо оршдог Кукава хотод халдсан юм. Түүнчлэн Нигерийн эрх баригчид “Боко харам” бүлэглэлийн босогчидтой тэмцэх зорилгоор Адамава, Борно болон Йобе мужид 2013 оны тавдугаар сард зарласан онц байдлын дэглэм одоог хүртэл үйлчилсэн хэвээр байгаа юм.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 55 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 10 цаг 12 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 10 цаг 12 мин