Хөвгүүд засгийн газраас мөнгө нэхэмжилжээ

Малайзын МН370 нислэгээр аавыгаа алдсан 13 болон 11 настай ах дүү хоёр тус улсын засгийн газарт гомдол гаргажээ. Хөвгүүд осолдсон онгоцыг аюулгүй байдлаа хангаагүй, агаарын радараас гарахад нь агаарын тээврийнхэн ямар нэгэн шуурхай арга хэмжээ аваагүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан зэрэг үндэслэлүүдээр тус улсын иргэний агаарын тээврийн газрыг буруутгаж байгаа юм байна.
Тэд сэтгэл санааны нөхөн төлбөрөө Малайзын засгийн газраас нэхэмжилсэн байна. Хөвгүүдийн аав интернетээр бизнес эрхлэн сард 5200 орчим ам.доллар олдог байсан гэнэ.
Өнгөрсөн оны гуравдугаар сард Куала Лумпураас Бээжингийн чиглэлд хөөрсөн МН370 нислэгээ эхлүүлэн хөөрснийхөө дараахан радараас гаран, холбоо тасарсан юм. Зорчигчдын ихэнх нь БНХАУ-ын иргэд байсан ажээ.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ