Шавьж идэж байхыг НҮБ уриалав

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага(ФAO) шавьж хорхойгоор идэвхитэй хооллож байхыг өлсгөлөн хүмүүст уриалав.Цох, зөгий,хэдгэнэ болон иймтөрлийн бусад шавьж ашигтай бодисоор баялаг бөгөөд үхрийн махыг сайн орлож чадна гэж судлаачид үзэж байна.
“Зэрлэг амьтан болон шавьж хорхой нь ойн бүсэд аж төрдөг хүмүүсийн хувьд уургийн гол эх үүсвэр болж чаддаг.Харин навч, үр, мөөг, зөгийн бал болон жимс жимсгэнэ нь хоол хүнсийг тэжээлт бодисоор баяжуулан, эрдэс, аминдэмүүдийн эх сурвалж болж байна” гэж ФAO-гийн ерөнхий захирал Жозе Грациану да Силва мэдэгджээ.
Цох (ийм ер бусын хоол сонирхогчдын 31% нь энэ шавьжийг илүүд үздэг), төөлүүр хорхой (18%),зөгий, хэдгэнэ, шоргоолж (14%),түүнчлэн дэвхрэг, царцаа болон хүрэлзгэнэ (13%) нь хамгийн нэртэйамтат хоол болж байна. Ийм хоолыг сонгохоосоо ерөөс айх хэрэггүй гэж судлаачид нотолж байна.
Олон шавьж уураг болон ашигтай тосоор баялаг бөгөөд түүнчлэн кальц, төмөр, цайрыних агууламжтай байдаг байна. Жишээ нь, үхрийн маханд төмрийн агууламж 100 грамм хуурай жинд зургаан миллиграмм байдаг бол, төрөл зүйл болон шавьжны өөрийнх нь иддэг тэжээлийн чанараас шалтгаалан царцаанд 100 грамм хуурай жинднаймаас 20 миллиграмм хүртэл төмөр байдагбайна. Үүнээс гадна,царцаа нь биологийн хувьдхөхтөн амьтдаас маш их ялгаатай учир, хүнд өвчин халдах магадлал маш бага гэнэ.
“Хүмүүс цох идэх ёстой гэж бид хэлээгүй.Шавьж нь ой модноос олддогмаш олон нөөцийн зөвхөн нэг нь гэдгийг бид хэлэх гэсэн юм, гэхдээ шавьжийг хүнс болон ялангуяа амьтны тэжээлийн боломжийн эх үүсгэвэр гэж үздэггүй” гэж ФАО-гийн ойн модны аж ахуй, ойн бүтээгдэхүүний салбарын эдийн засгийн бодлогын хэлтсийн захирал Ева Мюллер тайлбарлан хэлсэн байна.
Шавьж цуглуулж, үржүүлэх нь одоо гэр орны аж ахуйн түвшинд л ажлын байр, орлого бий болгож байгаа юм. Гэвчүүнийгаж үйлдвэрийн түвшиндгаргаж болно гэж судлаачид ярьж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ