Америкийн сансрын хөлөг сүйрчээ

АНУ-ын Virgin Galactic's SpaceShipTwo сансрын тээврийн компанийн хөлөг онгоц сүйрч хоёр нисгэгчийн нэг нь амиа алдаж, нөгөө нь шархадсан тухай шуурхай мэдээллийг олон улсын мэдээллийн агентлагууд уламжилж эхэллээ.

Энэхүү компани нь сансрын хөлөг онгоцны үйлдвэрлэлийн зэрэгцээ сансрын жуулчлал, тээвэр эрхэлдэг бөгөөд энэ чиглэлээр ихээхэн хэмжээний мөнгө олдог юм.

Осолдсон нислэг туршилтынх байсан бөгөөд 13716 метрийн өндөрт сүйрч Калифорнийн Мохавын элсэн цөлд унажээ. Нэг нисэгч нь шүхрээр бууж амьд гарч чадсан ч хүндээр шархадсан бөгөөд нөгөө нисэгч нь амиа алдсан байна.

Сансрын хөлөг тээгч тийрэлтэт онгоцноос салмагц 2 минутын дараа удирдлагаа алдаж, улмаар агаарт шатсан байна. Ослын шалтгааныг одоогоорSpaceShipTwo компаниас зарлаагүй байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ