Хятадад эрэгтэй сувилагчийн эрэлт ихсэх төлөвтэй байна

2012 оны сүүлчээр Хятадад хоёр сая 497 сувилагч бүртгэгдсэний олонхи нь эмэгтэйчүүд, ердөө 1 хувь нь эрэгтэйчүүд байна. Энэ салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, тус оронд цаашид эрэгтэй сувилагчийн эрэлт ихсэх төлөвтэй байгааажээ.
Сүүлийн жилүүдэд Хятадад юуны өмнө Бээжин, Шанхай зэрэг том хотуудад эрэгтэй сувилагчийн тоо түргэн олширч байна гэж Хятадын өвчтөн асрах асуудал эрхэлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга Ли Сюхуа хэлжээ. Зүрх-судасны болон сэтгэцийн өвчний тасагт тэднийг харж болно. Тэдний зарим нь магистр, докторын зэрэг авчээ. Мэдээнээс үзвэл, Бээжин хотод 2000 гаруй эрэгтэй сувилагч байгаа ньэнэ мэргэжлийн нийт ажилтны гурван хувь болж байна. Гэвч тус хотод эрэгтэй сувилагч дутагдах асуудал хурц хэвээр байна.
Бээжингийн “Аньжэнь” эмнэлэгт 13 жил сувилагчаар ажиллаж байгаа Чэн Гэний хэлснээр, сүүлийн 10 жилд сувилагч, асрагч нарын цалин ихээхэн нэмэгджээ. “Энэ бол тогтвортой мэргэжил. Улам олон эрэгтэй энэ мэргэжлийн сонгоно хэмээн бодож байна” гэж тэр хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ