Примаков: Өрнөдийнхөн Орост хувьсгал хийх зорилготой

Өрнөдийн эдийн засгийн хориг арга хэмжээ нь Орост өнгөт хувьсгал хийх зорилготой юм гэдэгт Оросын ШУА-ийн тэргүүлэгч гишүүн Евгений Примаков итгэлтэй байна. Оросын гадаад тагнуулын алба, Гадаад харилцааны яам, засгийн газрыг тэргүүлж байсан Евгений Примаков саяхан 85 нас хүрсэн юм.
“Харилцан хориг арга хэмжээ” гэсэн нэр томъёог би зөвшөөрч чадахгүй. Оросын эсрэг АНУ болон түүний холбоотнуудын авсан хориг арга хэмжээ бол нэг зүйл. Харин Оросын авсан хариу арга хэмжээ нь огт өөр зүйл.
Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ нь Орос орныг сулруулж, биднийг буланд шахаж, манай оронд өнгөт хувьсгалын үзэл санааг хэрэгжүүлэх зорилготой юм. Цар хүрээгээрээ оросын эсрэг хориг арга хэмжээтэй зүйрлүүлэх аргагүй хариу арга хэмжээ Өрнөдийн авч буй хориг арга хэмжээг шатлан өргөжүүлэх таатай нөхцөл бүрдүүлэхгүй байх тийм байдал бий олгоход гол нь чиглэсэн юм.
Ингэхдээ ялангуяа хүнсний салбарт импортоос бидний хараат байдлыг сулуурахын тулд эх орны үйлдвэрлэгчийг дэмжих шаардлагатайг зохих байгууллага, бизнесийнхэнд дохио өгч байгаа хэрэг юм.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зохих шийдвэргүйгээр эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь дэлхий нийтийн үйл явц болох орон бүхний эрх ашигийн үүднээс хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн үйл явц, өнөөгийн дэлхий ертөнцийн аюулгүй байдалд учирч буй бодит аюулыг сөрөн эсэргүүцэх янз бүрийн систем бий болгох зорилтыг шийдвэрлэж байгаа улс төрийн үйл явцад харшилж буй арга хэмжээ мөн гэж тэр ТАСС-ын сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ