Донбассын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Донбассын сонгууль хууль бус гэж Киевийн эрх баригчид мэдэгдэж байгаа ч, Европын парламентад ерөөс ингэж үзэхгүй байна. Тусгаар тогтнолоо бие даан тунхагласан бүгд найрамдах улсуудын санал хураалтын явцыг ажиглахаар шийдсэн депутатуудын нэг Жан-Люк энэ асуудлаархи өөрийн бодлоос ярьжээ.
Эргэлт хийж төрийн эрхэнд гарсан одоогийн засгийн газар сонгуулиар өөрийг нь хууль ёсны гэж хүлээн зөвшөөрүүлэхээр оролдож байсныг сануулах хэрэгтэй. Донецкболон Луганск мужийн одоогийн эрх баригчидөөрсдийгөө хууль ёсны гэж хүлээн зөвшөөрүүлэхээр бас оролдож байгаа нь хэвийн зүйл гэж надад санагдах юм. Энэ нь өмнөхийн адил л үйл явц.
Яагаад нэгийг нь хүлээн зөвшөөрөөд, нөгөөгий нь хүлээн зөвшөөрөхгүй байх билээ?Хоёр нүүрт стандартын бодлогоос ямагт зайлсхийх хэрэгтэй” гэж түүний хэлснийг телевизийн “Россия 24” суваг дурдсан байна.
Тийнхүү сонгуульд Латви, Польш, Франц, Их Британи, Мали улсын ажиглагчид ирэх нь тодорхой болжээ. Сонгууль арваннэгдүгээр сарын 2-нд болох юм. Журамт цэргийнхний мэдэгдэж байгаагаар, Киевийн хорлон сүйтгэгчид санал өгөх үйл явцыг тасалдуулахаар санаархаж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ