Германы иргэнийг цаазлахаар сүрдүүлжээ

Долдугаар сарын дундуур Нигери улсын зүүн хойд нутагт хулгайлагдсан Германы иргэн лалын бүлэглэлийн террористуудын гарч байгаа ажээ. Эндхийн олон нийтийн мэдээлллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, энэ нь радикал үзэлтнүүдийн хийсэн бичлэгээс тодорхой харагдаж байна.

Барьцаалагдсан хүн Адамава муж улсын Гомби гэдэг нутгийн боловсролын байгууллагыг тэргүүлж байжээ. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлснээр, мотоцикл бүхий үл таних хүмүүс түүнийг гэрийнх нь ойролцоо харуулдаж байсан байна. Түүнийг машиндаа суух гэхэд толгойд нь уут углан, үл мэдэх зүг рүү авч явжээ. Германы иргэнийг ямар хүмүүс хулгайлсан нь одоо болтол тодорхойгүй байсан юм.

Манай бүлэглэлийн гишүүд “түүнийг алж” болох юм гэж “Боко харам” бүлэглэлийн толгойлогч Абубакар Шекау дүрс бичлэгтээ сүрдүүлсэн байна.

ХБНГУ-ын засгийн газар энэ мэдээллийг тайлбарлахгүй байна. “Боко харам” бүлэглэл голдуу лалын шашинтнууд суудаг Нигерийн хойд нутагт лалын халифат байгуулахыг зорьж байгаа юм.

Энэ бүлэглэлийн гишүүд шашны омгийнхний ахлагч болон удирдагч нарт халдан, эрх баригчдын эсрэг нэлээд хэдэн жилийн турш дайн хийж, төрийн объектууд болон энгийн хүн амд халдаж байгаа юм. 2009 онд тус бүлэглэл байгуулагдсан цагаас хойш 1 мянга гаруй хүн террористуудын золиос болжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ