85 хүнийг цаазалжээ

“Исламын улс” бүлэглэл Иракийн 85 хүнийг өнгөрсөн хоёр хоногт цаазалжээ. “Албу нимр” омгийн 50 хүнийг өнгөрсөн баасан гарагт цаазалсан бол өчигдөр дахин 35 хүнийг цаазалжээ. Тус бүлэглэл АНУ-аар удирдуулсан олон улсын цэргийн эвсэл Сири, Ирак дахь хэт даврагчдыг агаараас бөмбөгдөх болсноор улам харгис болсон юм.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт нийт 300 гаруй хүнийг хөнөөсөн гэнэ. “Албу нимр” омгийнхон зэвсэгт халдлагаас өөрсдийгөө хамгаалахын тулд Иракийн засгийн газраас зэр зэвсэг хүссэн ч татгалзсан хариу сонссон байна. Хэт даврагчдын бүслэлтэнд байгаа тус омгийнхон хоол хүнс, шатахуун, зэр зэвсэггүй болоод байгаа юм.

"Албу нимр” омог нь Анбар мужаас дүрвэсэн иргэд байдаг бөгөөд хэдэн долоо хоногийн туршид “Исламын улс” бүлэглэлийн бүслэлтэнд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ