Гельмут Коль Оросыг ганцаардуулах бодлогыг шүүмжлэв

Германы канцлер байсан Гельмут Коль “Европын тухай сэтгэлийн зовнил” гэдэг номондоо Украины хямралаас болоод Оросыг ганцаардуулах гэсэн Өрнөдийн орнуудын удирдагчдын санаархалыг шүүмжилжээ.

Тухайлбал, G7-гийн дээд хэмжээний уулзалтыг энэ оны зургадугаар сард Оросын оролцоогүйгээр хийхээр шийдвэрлэсэн нь “арай хэтийдсэн, ноцтой” шийдвэр байсан юм гэж Коль бичжээ. “Өмнө нь бидний хүрсэн тэр бүхнийг алдчихгүйн тулд өрнөдийнхөн болгоомжтой ажиллах ёстой” гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.

Коль өөрийн шинэ номыг өнөөдөр арваннэгдүгээр сарын 3-нд Майны Франкфурт хотод Европын комиссын тэргүүн Жан-Клад Юнкерын хамт олон нийтэд танилцуулах ажээ.

Гельмут Коль 1982-1998 онд ХБНГУ-ын канцлерын алба хашиж байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ