Донецкийн сонгуулийн дүнг хэрхэн үзэж байгаа тухай

Өнгөрсөн ням гаригт болсон тусгаар тогтнолоо бие даан зарласан БН Донецк Ард Улсын сонгуульд ноцтой зөрчил гараагүйг Европын ажиглагчид дурдсаныг хэвлэлд мэдээлж байна.

“Энэ нь нууц сонгууль байсан, түүний дүн ард түмний бодит хүсэл эрмэлзлэлийг илтгэн харуулж байна” гэж Францаас Европын парламентад сонгогдсон депутат Жан-Люк Шефхаузен Донецк хотод мэдэгджээ.

Мөн Италийнсенатч Луччио Малан хэлэхдээ,санал хураалт олон улсын жишигт бүрэн нийцлээ гэж мэдээлсэн байна. “Санал өгөх нууцлал, хараат буй байдплыг хангалаа. Сонгуулийн хэсгүүдэд ирсэн сонгогчдын тоо үнэхээр сэтгэл хөдөлгөлөө. Хүмүүс үнэхээр санал өгөхийг хүсч байгаа нь тодорхой харагдаж байлаа” гэж тэр тэмдэглэжээ. “Энэ санал хураалт бүс нутагт энх амгалан байдал авчираасай хэмээн бид хүсэн ерөөж байна” гэж Италийн ажиглагч хэлжээ.

Донецк, Луганск ард улсын сонгуулийг ажиглаж байгаа хүмүүсийг тааламжит бус этгээдүүд хэмээн зарлана гэж түрүүнд нь Украины аюулаас хамгаалах албаны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

БН Донецк Ард Улсын нутагт сонгуулийн хэсгүүд москвагийн цагаар 20:00 цагт (УБ-ын багаар арваннэгдүгээр сарын 1-ний шөнийн 01:00 цаг) хаагджээ.

Оросын ГХЯ мэдэгдэл гаргаж, Украины зүүн нутагт болсон сонгуулийг хүчинтэй гэж Оросын тал үзэж байгааг тэмдэглэсэн байна. Орос улс Донецк, Луганск ард улсын оршин суугчдын санал бодлыг хүндэтгэж байна гэж тэмдэглэснийг хэвлэлд дурджээ.

Харин ЕХ-ны гадаад бодлогын байгууллагын тэргүүн Федерика Могерини хэлэхдээ, ЕХ Украины зүүн өмнөд нутагт болсон сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна.

Вашингтоны засаг захиргаа тусгаар тогтнолоо бие даан зарласан БН Донецкболон Луганск Ард Улсын статуст хандлах хандлагаа өөрчилж болох юм гэжЛуганскийн сонгуулийн явцыг ажигласан америкийн «US — Ukraine Observer»сэтгүүлийн эзэн Фрэнк Абернати хэлжээ.

Асуудлын учир атгаг санаа бодолд оршиж байгаа юм. Орос улс Украинд халдаж байна хэмээн АНУ-ын эрх баригчид одоогоор үзэж байгаа юм гэж тэр дурджээ. “Ийм хандлагыг хэрхэн өөрчилж болох вэ” гэсэн асуултад тэр хариулахдаа: “Энэ нь цаг хугацааны л асуудал” гэжээ. Донбасст сонгууль шуларга болж өнгөрлөө гэж Абертни үзэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ