Орчин үеийн эмэгтэйчүүдэд бага илчлэг шаардлагатай

Угаалгын машин, тоос сорогчгээдбусад ахуйн техникийн хүчиндэмэгтэйчүүд гэр орны асуудлыг шийдэхэд бага хүч гаргаж, дээр нь явганаар бага явж,ихээхэн цагийг суугаа байдалд өнгөрүүлж байдагт хамаг учир байна.

Эрдэмтэд энергийн зарцуулалтыг тооцоолж гаргахдаа, гэр орон цэвэрлэх, хоол хийх, хүүхдээ арчилах, түүнчлэн тэдэнтэй тоглох болон спортоор хичээллэх зэргийг харгалзан үзжээ.

Өнөөдөр эмэгтэйчүүд долоо хоногт гэр орны ажилд 30 цаг зарцуулж байгаа бол, 1965 онд эмэгтэй хүн долоо хоногт 44 цаг зарцуулдаг байсан байна. Өөрөөр хэлвэл, тэдний идэвхижил өдөрт 2 цагаар буурсан нь 225 килокалоритай тэнцүү юм.

Тиймээс хэрвээ орчин үеийн эмэгтэй илүүдэл жинтэй болохыг хүсэхгүй байгаа бол, тэр хоолоо чухамхүү ийм хэмжээгээр багасгах ёстой гэж эрдэмтэд үзэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ