Хорхойгоор хооллох нь өлсгөлөнг гатлах арга зам болно


НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан тайлан судалгаанд өт хорхойгоор хооллох нь олон талын ашиг тустайн зэрэгцээ өнөөдөр дэлхий дахинаа тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд нэлээд том алхам болно гэжээ. Өт хорхойгоор хоололсноор хүний биед хэрэгцээтэй олон төрлийн амин дэмийг авах юм. Түүнчлэн бүх төрлийн бохирдол буурах юм байна.
Судалгаагаар дэлхийн хүн амын хоёр тэрбум нь хүнсэндээ өт, хорхой хэрэглэдэг нь нотологджээ. Ази номхон далайн орнуудаар шавьжаар хоолох нь элбэг байдаг бол барууны орнууд европчууд үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Өтөөр хоол тэжээл бэлтгэх нь тийм ч ховор хэцүү зүйл биш аж. Үүний тулд шавьжийг төрөлжүүлэн өсгөж нэг үгээр хэлбэл фермжүүлбэл хүмүүсийн бодож байгаа шиг бохир санагдахгүй. Төрөл бүрийн шавж, өт хорхой ашиглан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гарган авснаар дэлхийн олон оронд нүүрлээд байгаа өлсгөлөнтэй тэмцэж чадна.
Шавьжинд өндөр уураг, илчлэг, минералууд агуулагдаж байдаг. Тиймээс боловсруулан хүнс тэжээл болгон хэрэглэвэл өгсгөлөнгөөр үхэж байгаа сая, сая хүмүүсийг бид аварна гэсэн үг. Үүгээр зөвхөн ядуусыг хооллоод зогсохгүй тансаг зэрэглэлийн хоол ч хийх боломжтой. Шавьжны мах нь хүнсэнд хэрэглэхэд зохимжтой мах хэмээн бүртгэгдсэн байдаг ажээ.
Шавьжуудыг эрүүл, өсгөж хүнсэндээ хэрэглэхийн тулд үржүүлэх, өсгөх газар нь үржил шимтэй, эрүүл ногоон байгаль байх ёстой. Тиймээс хүмүүс бид хүнс хоолоор тасрахгүйн тул ногоон байгалийг эрмэлзэх нь гарцаагүй. Хүнсний хувьд сайн чанарын эдгээр шавьжуудыг сайтар бэлтгэн боловсруулж тансаг зоогийн ширээнд гаргах цаг удахгүй бололтой.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ