Европын комисс Оросын эдийн засгийн гол эрсдлүүдийг нэрлэжээ

Эрчим хүчний нөөцийн экспортоос их хараат байдаг нөхцөлд нефтийн үнэ буурч, рублийн ханш суларч, инфляц өндөр байгаа нь Украины эргэн тойрны байдлаас болоод геополитикийн түгшүүртэй байдалд оросын эдийн засгийн хувьд гол эрсдэл болж байгааг Европын комисс харж байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн талаар Европын комиссын хийсэн таамаглалаас харагдаж байна.
Геополитикийн түгшүүртэй байдлын даралт шахалт 2015 онд оросын эдийн засагт нөлөөлнө. “2016 онд л ОХУ-ын эдийн засаг аажимаар сэргэнэ хэмээн үзэж болно, гэхдээ өсөлтийн хурдац өмнөх жилүүдэд ажиглагдаж байснаас доогуур хэвээр байх болно” гэж Европын комисс таамаглаж байна. Энэ нь эдийн засгийн бүтэцийн асуудал үүсгэж, хөрөнгө оруулалт буурч, бодит хэрэглээ удааширахад нөлөөлнө.
Сүүлийн жилүүдэд өсөлтийн гол хөшүүрэг болж байсан хувийн хэрэглээний хурдац 2014 онд мөн удааширах төлөвтэй байгаа бөгөөд 2016 онд хэр тааруу сэргэж эхлэхийн өмнө ирэх жилд ч доогуур хэвээр байх ажээ.
Инфляц 2015 онд ч их хэвээр байх бөгөөд 2016 онд 6% хүртэл аажимаар буурч эхлээнэ гээ таамаглал дэвшүүлэгчид үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ