Оросын цэргийн шилжилт хөдөлгөөнд АНУ сэтгэл түгшиж байна

Украины хилийн ойролцоо оросын цэрэг хөдөлгөөнд орж байгаа тухай мэдээнд Вашингтоны засаг захиргаа сэтгэл зовниж байна. Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жен Псаки ингэж мэдэгджээ.

“Оросын зүгээс байдлыг хурцатгах үйлдэл хийж байгаа аливаа мэдээнд бид сэтгэл зовнисоор байгаа бөгөөд цэргийнхний шилжилт хөдөлгөөн нь ийм үйлдлийн нэг мөн” гэж тэр хэлсэн байна.

Тийнхүү Псаки энэ сэдвээр НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн өмнө нь хэлсэн үгийгтайлбарлажээ. Төрийн департаментын төлөөлөгч “Минскийн тохиролцоог сахихыг бүх талд” уриалаад, “гал зогсоох тухай тохиролцоо нь Украинд урагш ахих шилдэг зам мөн” гэж өгүүлжээ.

Украины хилийн зүг Оросын цэргийн албан хаагчид шилжилт хөдөлгөөнд орсон тухай мэдээ НАТО-д байна хэмээн түрүүнд нь Столтенберг хэлсэн юм. “Оросын цэрэг Украины хил рүү дөхөж байгааг бид сүүлийн үед олж харсан” гэж тэр хэлжээ. Украины зүүн нутгийн мөргөлдөөнийг эв зүйгээр шийдвэрлэхэд чиглэсэн бодит чармайлт гаргахыг” тэр НАТО-гийн өмнөөс ОХУ-д уриалжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ