Ливид хүчтэй дэлбэрэлт боллоо


Ливийн Бенгази хотын эмнэлгийн ойролцоо автомашинд байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас олон тооны хүн амь үрэгдэж, гэмтэж шархаджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр 11 хүн амь үрэгдэж, найман хүн гэмтэж шархадсан гэнэ.
Гэсэн ч хохирогчдын тоо болоод хохиролын хэмжээг нарийн тогтоогоогүй байгаа юм. . Ливийн албаныхны мэдээлснээр эмнэлэгийн ойролцоо зогсоолд байрлуулсан саарал өнгийн “Toyota” маркийн автомашинд бөмбөг дэлбэрснээс ойролцоо орших рестораны барилга сүйдсэн байна. Энэ халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байгаа ч таамаглаж буйгаар лалынхны үйлдсэн хэрэг хэмжээж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ