НАТО идэвхжиж байгааг Орос улс зүгээр хараад суухгүй

НАТО идэвхжиж байгааг Орос улс цэргийн төлөвлөлтдөө харгалзан үзэх болно. Умард Атлантын эвсэлд суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Александр Грушко “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгджээ.
“Орос улс аливаа аюулаас найдвартай хамгаалах бүхий л шаардлагатай арга хэмжээ авна. Уэльсд (НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас) “зүүн жигүүрийг” бэхжүүлэх бага арга хэмжээ авахаар шийдвэрлэж, “том дайснаас” хамгаалах анхны үүрэгт ажилдаа НАТО эргэн орж байгаа нь улс төрийн урт хугацааны үр дагавартай байх болно” гэж Грушко анхааруулаад, тус эвслийн хүчин оросын хил рүү ойртож байгааг Орос улс түгшүүртэй байдал шатлан өргөжиж буй хэрэг хэмээн үзэж байна гэж тайлбарласан байна.
Тийнхүү Оросын зүгээр хариу арга хэмжээ авахад НАТО гайхах хэрэггүй гэж байнгын төлөөлөгч онцлон тэмдэглэжээ. “Оросын зүг НАТО-гийн хүчнийг ойртуулах нь огт явуургүй үйлдэл мөн гэдгийг тус эвслийнхэн ойлгох ёстой” гэж Грушко хэлээд, “түрэмгий санаа” агуулж байна хэмээн Оросыг буруутгах аян шалтагийг Боюссельд эрж хайж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсан байна.
Умард Атлантын эвсэл хүйтэн дайны аргад буцаж орохын тулд Украины мөргөлдөөнийг ашигласан юм гэж Грушко бас мэдэгджээ. “Хүйтэн дайны үеийн нутаг дэвсгэрийн хамгаалалт гэсэн анхны үүрэгт ажлыг гүйцэтгэхэд буцаж орох дуулиантай аян шалтаг хэрэгтэй байсан юм, тэгээд ч Украины хэрэг явдалтай холбогдон уг аян шалтаг олдсон хэрэг” гэж дипломатч тэмдэглэжээ.
Украин, НАТО-гийн хамтын ажиллагаа өргөжиж байгаа нь хямралаас гарах арга зам олоход саад болж байна. Ийм бодлого нь “асуудлыг цэргийн хүчээр шийдвэрлэж, өөрийн ард түмний эсрэг дайныг үргэлжлүүлэхээр санаархаж буй тэр хүчинд ташуур болж байна” гэж байнгын төлөөлөгч хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ