Samsung note утасны шинэ загвар ирмэг рүүгээ эргэсэн дэлгэцтэй

“Samsung” компани дугуйрсан дэлгэцтэй шинэ утсаа худалдаанд гаргах гэж байна. “Galaxy Note Edge” хэмээх шинэ загварын утас нь ирмэг рүүгээ эргэсэн дэлгэцтэй бөгөөд дэлгэцийн доод хэсэгт байрладаг аппликэйшнуудыг ирмэгт босоогоор байрлуулсан байна.

Энэ утас нь ийм шийдэлтэй хамгийн анхны утас бөгөөд энэ нь хэрэглэгчийн хэрэглээг улам хялбаршуулж, үйлдэл хийхэд амар болгосон талаар утсыг бүтээгчид хэлж байгаа юм.

Уг загварыг өнгөрсөн есдүгээр сард Берлинд болсон гэр ахуйн цахилгаан барааны олон улсын үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан бөгөөд АНУ-д тус сардаа худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байсан байна. Гэсэн ч тус улсын Харилцаа холбооны хорооноос зөвшөөрөөгүй юм. Одоогоор хэр үнэтэйгээр, хэзээнээс борлуултанд гаргахыг зарлаагүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ