Шинэ гарагийг илрүүлжээ

АНУ-ын одон орон судлаачид манай дэлхийгээс 2300 гэрлийн жилийн зайд устөрөгч болон гели бүхий агаар мандалтай шинэ гараг байгааг тогтоожээ.
Бага жин, нягтралтай уг гарагийг “PH3c” гэдэг бөгөөд таталцлын нөлөөний улмаас нарыг тойрох хугацаа нь маш тогтворгүй байдаг байна. АНУ-ын Йель болон Британийн Оксфордын их сургуулийн хамтран хэрэгжүүлж буй “Гарагийн ангуучид” хөтөлбөрийн тусламжтайгаар энэ шинэ гарагийг судлаачид илрүүлсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ