Эболаг зориудаар тараасан хэмээн жагсаал хийжээ

Эболагийн тархалт ихтэй байгаа улсуууд хоол хүнсний гачигдалд орж эхэлжээ. Орон гэрээсээ гарч болохгүй гэсэн шаардлагын дагуу Сьерра Леоны хэдэн мянган иргэд гэрээсээ гарахгүй байгаа бөгөөд дэлгүүр хоршоо үүдээ хаан, малчид тариаланчид хүнсээ нөөцөлсөн байна.
НҮБ-ын Хүнсний хөтөлбөрөөс Сьерра Леоны 450 мянган иргэнд тусалсан юм. Гэхдээ алс бөглүү нутагт амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнуудад онцгой анхааралтай хэрэгтэй болжээ. Мөн энэ үеэр АНУ-ын Индиана, Техас зэрэг мужуудад амьдардаг Африк гаралтай иргэд жагсаал хийж эхэлсэн байна.
Тэд "АНУ, ДЭМБ эболад нэрвэгдсэнулсуудад шаардлагатай арга хэмжээг авахгүй байна хэмээсэн юм. Энэ өвчнөөр өвдсөн Европ иргэд эмчлэгдэж, эрүүл болоод байхад биеийн дархлаа, эсэргүүцэл сайтай африкчуудын дунд тархалт нэмэгдсээр байна. Энэ бол газрын баялагт шунаснаас үүдэлтэй бөгөөд зориудаар уг вирусыг тараасан хэмээн үзэж байгаа аж. Африкчууд хэрэг дээрээ болхи ариутгалын бодис төдийхнөөр эболатай тэмцэж байна. Эболаг зогсоо" хэмээжээ.
Өнөөдрийн байдлаар эболагаар 16 мянга гаруй хүн өвчилж, 5000 гаруй хүн нас бараад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ