Бид Шумахертай удаанаар салах ёс хийж байна

Формула-1 уралдааны дэлхийн долоон удаагийн аварга Шумахерын бие улам бүр доройтсоор байна. Тэрээр одоо гэртээ нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа юм. Формула-1-ийн эмнэлгийн штабын ахлагч байсан Гари Хартстейн түүнийг гурван жилийн дотор эдгэнэ гэж хэлж байжээ. Гэвч биеийн байдал нь төдийлөн сайжрахгүй байгаа гэнэ.
"The Daily Mai" сонинд бичсэнээр бол Гари Хартстейн Шумахерт хэдхэн жилийн насыг өгч байна гэжээ. Түүнчлэн бид Шумахертай удаанаар салах ёс хийж байна гэв.
Шумахер уулын цанаар зугаалж яваад толгойгоороо хад мөргөн хүнд гэмтэл авч, 2013 оны 12 дугаар сарын 29-нд эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр хагас жил хиймэл комд байсан юм.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ