Сирийн асуудлаар ОХУ, Израйль зөвшилцөж байна


ОХУ болон Израйлийн тал хамтран Сирийн асуудлаар өнөөдөр уулзан ярилцаж эхэллээ. Уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар оролцож байна. ОХУ-ын зүгээс Израйлийн онгоц Сирид агаараас цохилт өгсөнд тааламжгүй хандаж буй бол Ирайлийн зүгээс ОХУ Сирид агаараас хамгаалах “С-300” пуужин нийлүүлж байгаад санаа зовинолтой байгаа юм. Шинжээчдийн зүгээс Сирид үүсээд буй нөхцөл байдалд ямар нэгэн шийдэлд хүрэхэд ОХУ голлох үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм. Энэ уулзалтад Сирийн сөргөлдөгч талууд ихээхэн анхаарал хандуулсаар ажээ.
Үүнээс өмнө Сирийн асуудаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нартай зөвшилцөж байсан удаатай.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ