Бен Ладеныг устгасан хүн өөрийгөө зарлалаа

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний тусгай ажиллагааны “Далайн хавнууд” ангийн цэргийн албан хаагч Роберт О’Нил 2011 онд террорын “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Усама бен Ладеныг өөрийн гараар устгасан гэдгээ Британийн “Daily Mail” сонины сурвалжлагчид хэлжээ.
Тус сонинд бичсэнээр, 38 настай О’Нилийн өгсөн том ярилцлагыг арваннэгдүгээр сард америкийн телевизийн “Fox” сувгаар нэвтрүүлэх юм байна.
Цэргийн албанаас хугацаанаас өмнө халагдсанаас болоод өөрт нь нийгмийн хэд хэдэн хөнгөлөлт үзүүлэхээ больсны дараа тэр өөрийн хэн гэдгийг хэлэхээр шийджээ.Тусгай зориулалтын хүчнийалбан хаагч энэ цэрэгт 20 жил алба хаахын оронд 16 жил алба хаасан байна.
О’НилМонтана муж улсад төрсөн бөгөөд одоо болтол энд эцгийнхээ хамт суудаг байна. Хайр дурлал нь бүтэлгүйтсэний дараа тэр 19 настайдаа цэрэгт явжээ. Тэр тухайлбал Ирак, Афганистанд цэргийн 400 ажиллагаанд оролцож явсан байна. “Зартай алан хядагчийг” устгаснаар тэр тусгай шагнал хүртжээ.
Усама бен Ладен 2011 оны тавдугаар сард америкийн тусгай албаныхны явуулсан ажиллагааны үеэр Пакистаны Абботтабад хотод алагдсан юм. “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогчийн цогцсыг тэнгист хаясан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ