Хүүхдүүдийнхээ төлөө 82,5 кг турсан баатарлаг бүсгүй

31 настай Жоанн Купер бүр өсвөр наснаасаа илүүдэл жинтэй байсан ч, энэ илүүдэл жин түүний хүүхэд төрүүлэх чадварт нөлөөлж болохыг нэг л өдөр мэдэх хүртэл түүний санааг нэг их зовоодоггүй байжээ.

Бүсгүй бүхий л асуудлыгсайтар бодож үзсэнээр хоолны хатуу дэг барьж, спортын зааланд бараг л хонодог болсон байна.

Ийнхүү зүдэргээтэй бэлтгэл сургуулилт хийснээр тэр 82,5 кг турж, одоо хоёр хүүхдийн аз жаргалтай ээж болжээ.

Хамаа намаагүй идэж, илүүдэл жинтэй болсноор 6 настайд нь Жоаннд өндгөн эсийн үйл ажиллагаа алдагдах хам шинж гэсэн онош тавьсан байна

Гэвч илүүдэл жин хүүхэд төрүүлэх чадварт нөлөөлж болохыг түүнд хэлэх хүртэл Жоанн үүнийг онцгой учир холбогдолтойд үзэж байгаагүй ажээ.

Тийнхүү бүсгүй эмч нараас тусламж эрэхээс илүүтэй, турахаар хатуу шийдсэн байна.

Эмч нар ходоодондоо цагираг тавиулах эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн нь түүний турах магадлалыгүлэмжхэн нэмэгдүүлэх байж.

Мэс засал хийлгэсний дарааЖоанн бага нүүрс ус бүхий хоолны уургийн хатуу дэг барьж, спортын зааланд долоо хоногт 5 удаа очдог болжээ. Жоанн турсны дараа. Үр дүн нэг их удаан хүлээлгээгүй бөгөөд бүсгүй 82,5 кг хаяж, огт өөр хүн болов. Жин хасагдаж, Жоаннд унжсан гэдэс үлдээжээ. 2013 онд түүнд гэдэс татах мэс засал хийсэн байна.

Жоанн гэдэс татуулах мэс засал хийлгэснийхээ дараа үр дүнгий ньхаруулж байгаа нь

Энэ бүсгүй Жоанн мөн үү гэдэгт итгэхэд хэцүү

Шаргуу ажилласны үр дүнг дуртай нь аргагүй харуулж байгаа Жоанны гэрэл зургууд


Жоанн өөрийн хүүхэд – гурван ойтой Ноа, хоёр ойтой Алфи нарынхаа хамт



Турахаас өмнө болон турсны дараа, асар их ялгаатай байгаа биз

СЭТГЭГДЭЛ БИЧИХ