“Forbes” сэтгүүл Путиныг дэлхийн хамгийн нөлөөтэй хүнээр тодруулав

Америкийн“Форбс” сэтгүүл Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодруулав. Ийм хүмүүсийн жагсаалтыг тус сэтгүүлийн сайтад байршуулжээ. Энэхүү нэр хүндтэй жагсаалтыг тэргүүлсэн Оросын удирдагчийн дараа Цагаан ордны эзэн Барак Обама бичигдсэн байна.
Жагсаалтын гуравт БНХАУ-ын дарга Си Зиньпин, дөрөв, тавд Ромын пап Франциск, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель оржээ. Долоод“Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтс, аравт Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон бичигдсэн байна.
“Форбс” сэтгүүлийн тэмдэглэснээр, тухайлбал “Крымийг нэгтгэж, Украинд шууд бус дайн зохион байгуулж, түүнчлэн Хятадтай 70 тэрбум ам.долларын өртөг бүхий хий дамжуулах хоолой барих тухай гэрээнд гарын үсэг зурсан” зэрэг энэ оны үйл явдлууд нь Путиныг манай гаригийн хамгийн их нөлөөтэй хүн гэж хүлээн зөвшөөрөхөд сэтгүүлийн редакцийг хүргэжээ.
Сэтгүүл Путиныг “өөрийн улсын зорилгыг мөрдлөг болгохдоо олон улсын хамтын нийгэмлэгийн санаа бодолдбаригддаггүй улсын төрийн тэргүүн” гэж бас нэрлэсэн байна.
Оросын ерөнхийлөгч “Форбс” сэтгүүлийн жил бүр гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг өнгөрсөн жил бас тэргүүлж, өмнөх эхний хүн Барак Обамаг хойш нь ухраасан юм.
Тухайлбал, америкийн тусгай албадаас нуугдан Орост үлдэж чадсан АНУ-ын үндэсний аюулгүй байдлын албаны ажилтан асан Эдвард Сноудены эргэн тойрны байдал, Сирийн химийн зэвсгийг устгах тухай хэлэлцээ сэтгүүлийн редакцийн сонголтод нөлөөлжээ.Сирийн тухай хэлэлцээний явцад оросын тал тус орны эсрэг цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг Вашингтоны засаг захиргаанд итгүүлж чадсан юм.
Үүнээс өмнө 2012, 2011, 2009 онд Путин “Форбс” сэтгүүлийн тодруулсан хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтынэхний гуравт орж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ