Дайны хөлд хүүхдүүд үрэгдэж байна

Сүүлийн үед олон улсад дайны шинжтэй, харгис хэрцгийлэл, үймээн самуун нэлээдгүй гарч байна. Зарим улсуудын хувьд нэг хүний амины үнэ цэнийн төлөө жагсаж байгаа бол зарим нь бүлэглэлийн сүр хүч, үзэл бодлынхоо төлөө олон хүний амиар тоглож байна. Гэвч дэлхийд сайн сайхныг харах гэж, гэнэ цагаахан сэтгэлээр энэ дэлхийд ирсэн бяцхан үрс дайны хөлд золиос болж байгаа нь харамсалтай.
Исламын улс бүлэглэл
Исламын улс бүлэглэл нь олон мянган хүүхдүүд эмэгтэйчүүдийг барьцаалж, хүчирхийлж, зодож тамлаж байна. Бяцхан охидыг хулгайлан, цаашаа өөр улсуудад худалдаалж, боолчилж байна. Харин эрэгтэй хүүхдүүдийг барьцаалан шалтгаангүйгээр зодож, тамладаг байна. Зэвсэгт бүлэглэлд барьцаалагдаж, толгойгоо авахуулахгүйн тулд өдөрт таван удаа Коран судар уншиж, залбирал үйлддэг гэнэ.
Өчигдөрхөн тус бүлэглэл төгсөлтийн шалгалтаа өгч буй хүүхдүүдийг зодож, нүдэн шалгалтыг нь үймүүлэн гэрт нь буцаасан байна. Сурч боловсрох, эцэг эхтэйгээ уулзахгүй, усанд 14 хоногт нэг усанд ор, байнгын түгшүүртэй байдалд байдаг байна. Энэ мэтээр тэдний амьдрах орчин нөхцөл муу байгаа юм.
Украйны хямрал
Цус урсагасан Донецк хотын үймээн ч мөн хүүхдүүдийн сурч боловсрох, амьд явах эрхийг хязгаарлаж байна. Хичээлийнхээ завсарлагаанаар сургуулийнхаа хөлбөмбөгийн талбай дээр тоглож байсан бяцхан хүүхдүүдийн дээрээс их бууны сум ирж, хүүхдүүд газар дээрээ нас нөгчсөн байна. Салан тусгаарлагчид болон засгийн газрын хооронд гал нээхгүй гэсэн хэлэлцээр хийгдсэн ч энэ гэрээ хүчин төгөлдөр хэрэгжихгүй эрдэнэт амь эрсэдсээр байгаа юм. Балгас болсон хотод хүүхдүүдийн амьдрах орчин ч мөн хэцүү байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ