"Лалын улс”-ын эсрэг АНУ хуурай замын цэргийн ажиллагаа явуулж болзошгүй

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама лхагва гаригт үг хэлэхдээ, Ирак, Сирид террорист “Лалын улс”байгууллагын эсрэг тэмцэлд Америкийн армийг ашиглаж болох тухай мэдэгдсэнийг Ассошиэйтед пресс агентлаг мэдээлсэн байна.
Ерөнхийлөгч энэажиллагаанд хуурай замын цэрэг ашиглах зөвшөөрөл өгөхийг АНУ-ын конгрессоос хүсэх бодолтой байгаа ажээ.
Обама конгрессын сонгуулийн завсрын сонгуульд Бүгд найрамдах нам ялсны дараа өдөр ийм санал дэвшүүлсэн байна. Уг нам2006 оноос хойш анх удаа парламентын хоёр танхимыг хяналтдаа авчээ. Энэ нь хэлэлцэх асуудлыг төлөвлөх боломжийг Бүгд найрамдах намд олгож, Ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгч Обамагийн хувьд сүрхий бэрхшээл учруулж мэднэ.
АНУ “Лалын улс” бүлэглэлийн эсрэг зөвхөн нисэх хүчин хэрэглэнэ, харин хуурай замын цэрэг оролцуулахгүй гэж өмнө ньВашингтонд удаа дараа мэдэгдэж байсан билээ.
“Лалын улс” террорист бүлэглэл энэ оны зуны эхээр идэвхжиж, Сири, Иракийн нутаг дэвсгэрийн нэлээд хэсгийг эзлэн авсан юм. Олон улсын эвслийг тэргүүлж байгаа АНУ наймдугаар сарын эхээр Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн эсрэг хүчний ажиллагаа явуулж эхлэсэн билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ