Орос НАТО-тай мөргөлдвөл ялагдана

Польшийн ерөнхийлөгч асан Лех Валенса Украины хямралтай холбогдуулан Орос, Өрнөд хоёр сөргөлдөж байгааг тайлбарлахдаа, НАТО-тай цэргийн талаар шууд сөргөлдвөл Оросын талд амжилт олох магадлал байхгүй гэж мэдэгджээ. Түүний ингэж хэлснийг лхагва гаригт телевизийн DW суваг иш татсан байна.
“Үгүйдээ л бидний нүүр амыг хөхрүүлчихнэ” гэж тэр хэлжээ. Оросын тал Өрнөдөд “аль эрт хэрэггүй болсон” аргыг хэрэглэж байна. “Орос улс Европ болон дэлхийгээс 30 гаруй жилээр хоцорч байна” гэж Валенса мэдэгджээ.Валенса янз бүрийн сэдвээр маргаантай мэдэгдэл нэг бус удаа хийж байсан юм.
Тухайлбал, “Евромайдан”-дэсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан Украины сөрөг хүчин засгийн эрхийг өөрчилж чадахгүй гэж 2013 онд тэр хэлж байсан юм. Виталий Кличкогийн улс төрийн ирээдүйд Валенса бас итгэж байгаагүй юм. “Кличко удирдах ажилд бэлэн болсныг би олж харахгүй байна” гэж тэр хэлж байжээ.
Үүнээс гадна, Валенсаижил хүйстнүүдийг буруушааж байсан юм. Сексийн гаж чиг баримжаатай хүмүүсийг эмчлэх хэрэгтэй гэж тэр тэмдэглэж байжээ. Бэлгийн гаж донтнууд парламентадбусад депутатаас тусдаа, тэр ч байтугай хананы цаана суух ёстой гэж Валенса 2013 оны гуравдугаар сардмэдэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ