Анжелина Жоли хөхний хорт хавдрын хагалгаанд оржээ

Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли хөхний хорт хавдраар өвчилжээ. Тэрбээр тун саяхан хагалгаанд орсон бөгөөд ингэхдээ хоёр хөхнөөсөө тайруулжээ.
Өдгөө 37 настай зургаан хүүхдийн эх жүжигчин бүсгүйг энэ хүнд өвчнөөр өвчилж хагалгаанд орох гэж байгаа тухай анх “New York Times” сэтгүүлд нийтэлжээ. Тэрбээр 87 хувийн хөхний хорт хавдартай, мөн 50 хувийн өндгөвчний хорт хавдартай хэмээн оношлогдсон. Жоли “ Би өвчтэй гэдгээ мэдсэн цагаасаа тэмцсээр ирсэн, цаашдаа ч тэмцлээ үргэлжлүүлнэ” хэмээн ярьжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн Анжелина Жоли эмчилгээ хийлгэж байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ