90 настай өвөө сайн үйл хийснийхээ төлөө цагдаа нарт баригджээ

АНУ-ын Флорида мужид ядуусыг хооллохыг хориглосон шинэ хууль батлагджээ. Гэсэн ч тус мужийн 90 настай иргэн Арнольд Абботт энэ хуулийг үл тоож, сайн үйл хийснээрээ хоёр ч удаа цагдаагийнханд баригдаад байгаа гэнэ.

Тэрээр өнгөрсөн мягмар гарагт орон гэргүйчүүдийг хооллож байгаад цагдаагийн ажилтанд баригджээ. Маргааш нь суллагдсаныхаа дараа дахин гуйлгачдыг хооллож, буяны үйлээ үргэлжлүүлсэн байна. Энэ үйлдэл нь түүнийг дахин 500 ам доллараар торгуулах үндэс болжээ.

Уг хууль баталсан мужийн эрх баригч шинэ хуулийг зөрчсөн хүн бүрийг барьж, хариуцлага тооцно. Энэ хуулийнхаа ард хатуу зогсоно гэдгээ илэрхийлсэн байна. Гэсэн ч тэрээр энэ ажлаа уг хуулиас үл хамааран хийсээр байх болно гэдгээ мэдэгдсэн байна.

Ноён А.Абботт нь “Хөршөө хайрла” хэмээх ашгийн бус байгууллагыг толгойлдог бөгөөд Форт Лодердэйлийн сүмд долоо хоног бүр орон гэргүй тэнэмэл иргэдэд зориулан хоол тарааж буян үйлддэг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ