АНУ-д дахин химийн үйлдвэр дэлбэрчээ

АНУ-ын Баруун Виржиния мужид эмнэлгийн болон аж үйлдвэрт ашиглагддаг хий нийлүүлдэг “Airgas Inc” химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ. Орон нутгийн удирдагаас мэдээлж буйгаар үйлдвэрт эхлээд дэлбэрэлт болсны дараа гал гарч эхэлжээ. Гарсан хэрэг явдалтай холбогдуулан тус бүс нутагт онгцой байдал зарласан байна. Ослын улмаас хүрээлэн байгаа орчин болон нутгийн оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой аюул учирч болзошгүй гэж байна. Хэрэвямар нэг хэмжээгээр ноцтой байдал илэрвэл иргэдийг нүүлгэн шилжүүлэх гэнэ.
Ослын улмаас хоёр хүн нэлээд хүндхэн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Хохирогчид тус компанийн ажилчид байжээ. Ослын газар гал сөнөөгчид ажиллаж байгаа бөгөөд түргэн тусламжийн багийнхан ирж гэмтэж бэртсэн хүмүүсийн эмнэлэг рүү зөөж байна.
Энэ үйлдвэр нь азот, ацетилин, хүчилтөрөгч гээд аж үйлдвэрийн зориулалттай хий боловсруулах нэлээд томоохон үйлдвэр байсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ