Оюутнуудыг шатаагаад голд хаясан гэв

Мексикийн сураггүй болсон 43 оюутны хэрэг олон улсын анхаарлын төвд байсаар байна. Өнгөрсөн 09 дүгээр сард тус улсын Игуала хотын цагдаа нар танхай бүлэглэлийнхэнтэй мөргөлдсөнөөс хойш тэдгээр оюутнууд сураг тасарсан юм. Энэ хэрэгт Guerrero Unidos бүлэглэлийг сэжиглэж байсан бөгөөд тэд ч хэргээ хүлээсэн тухай Мексикийн Хууль зүйн сайд Жесус Мурилло мэдэгдлээ.
Тэд оюутнуудыг цагдаа нар авчирч өгсөн хэмээн мэдүүлсэн байна. Түүнчлэн оюутнуудын ихэнх нь бүтсэн байдалтай нас барсан байсан. Харин үлдсэнийг нь буудаж, бүгдийг нь шатаагаад голд хаясан гэв. Өнгөрсөн долоо хоногт оюутнуудын алга болсон газрын ойролцоогоос зургаан цүнх олсон бөгөөд дотор нь байсан цогцсуудыг ДНК-ийн шинжилгээнд өгөөд байгаа аж.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ