Хатан хааныг хөнөөхийг завджээ

Их Британийн хатан хааны амь насанд нь халдахыг завдаж байсан 4 Исламчуудыгцагдаагийнхан илрүүлэн баривчилжээ. Тэдний төлөвлөгөөгөөр баасан гарагт болсон “Дайн тулаан, мөргөлдөөнд амь үрэгдсэн Британийн хаантны легионы дурсгалд зориулсан наадам”-ын үеэр Хаантны Алберьт-холл гудамжинд хатан хааныг хутгалах ёстой байсан аж. Гэхдээ тэдэнд галт зэвсэг байх байсныг ч цагдаа нар үгүйсгэхгүй байгаа юм.
Баригдсан этгээдүүд 19-27 настай ба хамгийн залуу нь Юсуф Саид юм. Түүнийг Хай-Уиком дахь ээжийнх нь гэрээс баривчилжээ. Тэрээр Пакистанаас саяхан буцаж ирээд байсан гэнэ. Харин бусдыг нь Саудхолл, Хаунслоу, Аксбридж дүүргээс тус тус баривчилсанбайна. Сэжигтнүүд “Исламын улс” террорист бүлэгтэй холбоотой байсан эсэх нь одоохондоо тодорхойгүй байгаа юм.
Хатан хаан болон ерөнхий сайд Дэвид Кэмерон нар халдлага болж магадгүй талаар мэдээлэл авсан хэдий ч хатан хаан өөрөө тус арга хэмжээнд заавал очихыг хүссэн хэмээн "The Sun"-д бичсэн байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ