Петр Порошенко: Намайг ерөнхийлөгч байсан цагт Донецк хэзээ ч тусгаар улс болохгүй

“Намайг ерөнхийлөгч байсан цагт Донецк хэзээд Украины нэг муж байх болно. Донецк хэзээ ч тусгаар улс болохгүй, би газар нутгаа бусдад алдахгүй” хэмээн Украины ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдсэн байна.
Учир нь энэ сарын эхээр Украины Донецк мужид бүх нийтийн сонгууль болж өндөрлөсөн. Нийт сонгогчдын 81,1 хувийн саналыг “Бүгд Найрамдах Донецк улс” хөдөлгөөний тэргүүн Александр Захарченко авч, тус мужийн захирагчаар сонгогдсон. Харин өнгөрсөн амралтын өдөр тэрээр Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн байна.
Энэ ёслолын үеэр тэрээр: “Донецк бүгд найрамдахулс болон Украинаас салан, тусгаар тогтнолоо зарлаж байна. Ардчиллын төлөө тэмцсэн иргэддээ талархснаа илэрхийлье” хэмээжээ.
Энэ үйлдлийг АНУ болон Украины эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ