Берлускони 17-той охинтой хавьтал үйлджээ

Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконийн хэргийг шийдвэрлэх дараагийн шүүх хурал өчигдөр буюу даваа гаригт эхэлжээ. Үүний өмнө түүнд холбогдох санхүүгийн хэргийн шүүн хэлэлцсэн юм. Татвараас зайлсхийсэн болон улсын хөрөнгөнөөс зувчуулсан гэх үндэслэлээр түүнд дөрвөн жилийн ял оноосон билээ. Харинэнэ удаад Берлускони насанд хүрээгүй Карима эль-Махроуг хэмээх охинд мөнгө төлж, бэлгийн харьцаанд орсон хэрэгт буруутгагдаж байгаа ба прокуророос түүнд бүх насаар нь улстөрд ажиллах эрхийг нь хориглох болон зургаан жилийн хорих ял төлөвлөсөн байна.

Сильвио Берлускони нь өнгөрсөн 2010 онд хувийн сууцандаа зохион байгуулсан “бунга-бунга” нэртэй үдэшлэгийн үеэр 17 настай Кармила эль-Махроугтай бэлгийн хавьтал үйлдсэнийхээ төлөө 7000 евро төлж байсан. Харин Кармила эль-Махроугийн зүгээс үүнийг эрс үгүйсгэж шууган тарьсан 7000 еврог үдэшлэгийн дараа Берлусконигоос бэлгэнд авсан хэмээн мэдэгджээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ