“Донбасс Украины хэсэг байхаа больж байна”

БН Донецк Ард Улсад болсон сонгууль Донбасс цаашид Украинаас тусгаарлаж байгааг эцэслэн бататгалаа гэж тус бүгд найрамдах улсын сонгуулийн төв комиссын тэргүүн Роман Лягин Донецк хотод мэдээлэл хийхдээ мэдэгджээ.

“Сонгууль үр дүнд нөлөөлөхүйц онцын зөрчилгүйгээр, хууль ёсныдагуу болж өнгөрлөө. Одоо бид хууль ёсны засагтай болж байна.Донбасс дахиад Украины нэг хэсэг байхаа больж байна, энэ нь хэн нэгэнд таалагдах юмуу эс таалагдана” гэж Лягины хэлснийг хэвлэлд дурджээ.

Бие даан тусгаар тогтнолоо тунхагласан бүгд найрамдах улсын ерөнхий сайд Александр Захарченко 765 мянга 340 санал авсанаар БН Донецк Ард Улсын тэргүүн болсон байна. Тус бүгд найрамдах улсын шинэ тэргүүний тангараг өргөх ёслол Донецкийн драмын театрт өнөөдөр болох төлөвтэй байна. Арга хэмжээ “сонирхолтой болно” гэж Лягин хэлжээ.

БН Луганск Ард Улсад сонгууль мөн иймэрхүү дүнтэй дуусч, тус бүгд найрамдах улсын тэргүүн Игорь Плотницкий 63 хувийн санал авсан байна.

Украины ерөнхийлөгч Донбассын сонгуулийг “танк, автомат бууны аман дор явуулсан жүжиглэл” гэж нэрлэжээ. “Украины иргэд санал өгч байгаа Украины нутагт бүх сонгууль гагцхүү украины хуулийн дагуу болох ёстой” гэж тэр хэлсэн байна.

Олон улсын хамтын нийгэмлэг тусгаар тогтнолоо бие даан зарласан хоёр бүгд найрамдах улсын сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байна, ЕХ, АНУ болон НҮБ-ын албан ёсны төлөөлөгчид өмнө нь ингэж мэдэгдсэн юм.

ОХУ-ын ГХЯ “зүүн өмнөд нутгийн оршин суугчдын санаа бодлоо илэрхийлж байгааг хүлээн зөвшөөрч байна” гэж оросын гадаад бодлогын байгууллагаас ням гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.

Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж байгаагаа Хятад улс мэдэгдээд, бий болсон нөхцөл байдалд талууд хүлээцтэй байж, цаашид яриа хэлцээ хийж чадна гэдэгтнайдаж байгаагаа илэрхийлсэн байна.

БН Донецк болон Луганск Ард Улс улс төр, хууль зүйн элдэв башир аргагүйгээр, эрх тэгш үндсэн дээр Киевийн эрх баригчидтай яриа хэлцээ хийхэд бэлэн байна.БНДАУ-ын засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Андрей Пургин,БНЛАУ-ын дээд зөвлөлийн дарга Алексей Карягин нар ингэж хэлжээ.

Донбассын сонгууль Минскийн тохиролцоонд харшлахгүй, харин Киевийн эрх баригчид бүс нутгийн онцгой статусын тухай хуулийн тухай зөвшин тохирсон тоглооыг мушиган гуйвуулснаар, энэ тохиролцоог зөрчсөн юм гэж тэд хамтарсан мэдэгдэлдээ онцлон тэмдэглэснийг Интерфакс агентлаг уламжилсан байна.

Онцгой статусын тухайд гэвэл, Украины ерөнхийлөгч Петр Порошенко Донбасст онцгой горим буюу Европын холбоо болон Оростой худалдаа хийх боломжтой эдийн засгийн чөлөөт бүсийг санал болгож байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ