Жон Керри: Хүйтэн дайныг эхлүүлж болохгүй

Өрнөд, Оросын оновчтой харилцааг сэргээхээр эрмэлзэх нь чухал гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри онцлон тэмдэглэжээ. Тэр Берлиний хана нурсны 25 жилийн ойг тохиолдуулан “Frankfurter Allgemeine Zeitung” сонинд нийтлүүлсэн “Шинэ хүйтэн дайн уу?” гэсэн өгүүлэлдээ ингэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

“Хэт даврах үзэл, цөмийн зэвсэг болон халдварт өвчнуудын тархалт зэрэг дэлхий нийтийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж; энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хамтын ажиллагаанаас ашиг олохын тулдОрос, Европ, АНУ болон Канад улс нэгдэн нягтарч чадвал, “бид бүгдийн хувьд илүү сайн” байх болно гэж Керри бичжээ.

Гэхдээ “Украинд Орос улстүрэмгий зан авир гаргаж байгааг хүлээн авах аргагүй юм” гэж төрийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна. Герман, АНУ хоёр өрнөдийн бусад түнштэй хамтран Украины бүрэн эрхт байдал, тусгаар тогтгнолыг хамгаалахаар эрмэлзэх нь чухал болохыг тэр онцлон тэмдэглэсэн байна.

“Дайны дараах дэг журам болон олон хүн ашиг тусыг нь хүртсэн Берлиний хана нурсны дараах дэг журам аюулд орж байна” гэж Керри бичжээ.

Украины хямралыг зохицуулах талаар ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн тавьж буй дипломат бодлогын мэрийлт чармайлтыг төрийн департаментын удирдагч магтаад "Хүйтэн дайнд буцаж орж болох уу, хэрвээ Герман, Европыг нэгтгэхийн төлөө, эрх чөлөө, энх амгалан байдалд хүрэхээр эрмэлзэхийн төлөө 25 жилийн өмнө хүч чармайлт тавьж байснаа эргэн санавал, болохгүй гэж хариулна. Дорно, Өрнийн өмнөх зааг ард үлдсэнийг бид бусад оронд итгүүлж чадвал болохгүй гэж хариулна. Хэрвээ бид өнөөдөр, маргааш болон ирэх хэдэн арван жил энэ зорилгод анхаарлаа төвлөрүүлсээр байх аваас болохгүй хэмээн хариулна” гэжтэрээр бичжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ