Германчууд Берлиний ханыг сэргээх нь зүйтэй гэжээ

Германы зургаан хүн тутмын бараг нэг нь Зүүн болон Баруун Германыг зааглаж байсан ханыг дахин босгох нь зүйтэй хэмээн үздэг аж. Сүүлийн жилүүдэд үүссэн нийгмийн элдэв асуудлууд болон хөшөө дурсгал талаас нь авч үзэх зэргээр судалгаанд оролцогчид хариулжээ.
“Thьringer Landes Zeitung” сонины захиалгаар олон нийтийн санаа бодол судлах “Insa-Consulere” хүрээлэнгийн явуулж, өнгөрсөн бямба гаригт нийтлүүлсэн санал асуулгын дүн үүнийг харуулжээ.
Судалгааны дүнгээс үзвэл, санал асуулгад оролцогчдын 16 хувь нь Берлиний ханыг сэргээх саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Намын харьяаллын үүднээс авч үзвэл, Германы социал-демократ намын талын 16 хувь, “зүүнийхний” (Зүүний нам) 15 хувь нь тус орны зүүн, баруун хэсгийг зааглаж байсан ханыг сэргээх саналтай байгаагаа илэрхийлжээ.
Ангела Меркелийн Христосын ардчилсан холбоо болон “ногоонтнуудын” сонгогчдын тус бүр 11 хувь нь мөн ийм бодолтой байна.“Германы өөр зам” гэдэг намын талынхны 20 хувь ханыг сэргээх саналтай байгаагаа бусдаас илүүтэй илэрхийлжээ.
Берлиний хана нурсны 25 жилийн ойг тэмдэглэж байгаатай холбогдуулан явуулсан энэхүү санал асуулгад нийт Германы хэмжээнд 20200 хүн оролцсон байна.
Берлинийн ханын тухай
Берлиний хана нь хүйтэн дайн, Европын хуваагдмал байдлын бэлгэдэл болсон юм.Баруун Берлин хоттой залгаххуучин БНАГУ-ын хилийн дагуу инженер-хамгаалалтын байгууламж маягаар уг ханыг барьжээ.
Хананы урт нь 155 километр, түүний дотор Берлин хотын заагт 43,1 километр байсан юм.1961 оны наймдугаар сарын 3-5-нд болсон Варшавын гэрээний байгууллагын орнуудын коммунист, ажилчны намуудын нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний ззөвлөмжийн дагуу, БНАГУ-ын Ардын танхимын (парламент) 1961 оны наймдугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг үндэслэн1961 оны наймдугаар сарын 13-наас ханыг барьж эхлэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ