Путиныг сонсохыг Горбачёв өрнөдийнхөнд уриалав

Мэтгэлцээний “Валдай” клубийн хуралдааны үеэр Оросын ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгийг сонсож, хориг арга хэмжээг цуцлахыг ЗСБНХУ-ын анхны ерөнхийлөгч Михаил Горбачёв уриалав. Берлиний хана нурсны 25 жилийн ойн баяр ёслолд оролцохоор ирсэн Горбачёв Берлин хотод ингэж хэлсэн байна.
“Өрнөд, ялангуяа АНУ-ын талаар нэлээд хатуухан үг хэлсэн ч,түгшүүртэй байдлыг зөөлрүүлж, хэтдээ түншлэлийн харилцааны шинэ үндэс бүрдүүлэх арга зам олохыг эрмэлзэж байгааг би түүний үгнээс олж харсан юм” гэж тэр тэмдэглэжээ.
“Хоосон мэтгэлцэж, харилцан бие биенээ буруутгахаас санал бодол нийлэх цэгүүдийг эрс хайхад аль болох даруй шилжих шаардлагатай” гэж Горбачёв хэлсэн байна.
“Хоёр талын аль аль нь хохирол хүлээж байгаа хориг арга хэмжээг аажимаар цуцлах нь хоёр талын хийх ажил. Давын өмнө шийдэл гаргах арга замд нэгдэх бооломж олгохын тулд улс төрийн зүтгэлтнүүдийн эсрэг авсан хориг арга хэмжээ цуцлах хэрэгтэй” гэж ЗСБНХУ-ын анхны ерөнхийлөгч үзэж байна.
Дайны уршиг дагаврыг гэтлэн давж, хэлмэгдсэн нутгуудыг сэргээн босгоходУкраинд туслах нь хамтын ажиллагааны нэг чиглэл байж болох юм гэж тэр хэлжээ.
Путин аравдугаар сарын 24-нд Сочи хотод мэтгэлцээний “Валдай” клубын хуралдаан дээр үг хэлэхдээ, эрх тэгш яриа хэлцээ хийж, Оросын байр суурийг хүндэтгэхийг Өрнөдөд уриалаад, олон улсын тавцан АНУ-ын баримталж буй бодлогыг “дэлхийд тэргүүлэх асар их баялаг гэнэт дээрээс нь унаж ирсэн” шинэ баячуудын зан төрхтэй зүйрлэж, “өөрийгөө хүйтэн дайнд ялагчаар зарлаж байсан” АНУ дэлхийд тэнцвэргүй байдлыг улам гүнзгийрүүллээ” гэж мэдэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ