CNN Обамаг “алагдсан” гэж мэдээлжээ

Америкийн телевизийн CNN суваг Обамаг “алагдсан” мэтээр ташаа мэдээлсэн байна. Тусгай ажиллагаа явуулах үеэр Усама бен Ладеныг буудан алсан АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний тусгай ангийн дайчны тухай материалын хадмал бичээсийг бэлтгэж байсан редакторууд ийм алдаа гаргасан бололтой.

Ийм эвгүй бичээс бүхий бичлэг эфирт цацагджээ. “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогчийн нэрийн англи бичлэг – Osama гэдэг нь Цагаан ордны эзэн Барак Обамагийн овгийн бичлэгээс (Barack Obama) ганцхан үсгээр ялгаатай юм. Ийм алдаа бүхий сюжет “Обамаг буудан алсан гэдгээ мэдэгдэж байгаа тусгай зориулалтын хүчний дайчин шүүмжлэлд өртлөө” гэсэн бичээстэйгээр нэлээд хэдэн минут гарсан байна.

Арваннэгдүгээр сарын 6-нд АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний тусгай ажиллагааны хүчний “Далайн хав” ангийн цэргийн албан хаагч Роберт О’Нил британийн “Daily Mail” сонинд өгсөн ярилцлагадаа би 2011 онд “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Усама бен Ладеныг устгасан гэж мэдэгдсэн юм.

О’Нилийн үгийг америкийн тэнгисийн цэргийн хүчний тусгай зориулалтын хүчний “ёс зүйн дүрмийг” зөрчлөө гэж түүнийг командлалын зүгээс шүүмжилжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ