Эмэгтэйчүүдийг 500-1000 ам.доллароор худалдаалдаг

Лалын улсын зэвсэгт бүлэглэлийн дайчдын түрэмгийллийн улмаас нөхөр, ах дүү нараа алдсан эмэгтэйчүүдийгзэвсэгт бүлэглэлийнхэн 500-1000 ам.доллароор худалдаалдаг гэнэ. Тэдхристийн шүтлэгтэй бүсгүйчүүдийг яг л бараа таваар шигүнэ хаялцан худалдаж байгаа бичлэг интернетээр цацагджээ. Тэр дундаа цэнхэр нүдтэй бага насны охид илүүтэй үнэд хүрдэг байна.

Энэ дуудлага худалдаа Иракын боол худалдааны нэгэн зах дээр болсныг эх сурвалжууд мэдээлжээ. Уг боолын зах үдээс өмнө 7-10, үдээс хойш 16-18 гэсэн цагаар өдөрт хоёр удаа ажилладаг аж.

Христийн нийгэмлэгийн хэд хэдэн байгууллага хүний эрхийн хамгаалагч, нэртэй өмгөөлөгч Тарик Жундубтой холбогдож олзны 700 гаруй эмэгтэйчүүдийг суллах асуудлаар хөөцөлдөж байгаа гэнэ.

Lifeхөдөлгөөний тэргүүн Набил Халаби ч бас Лалын улсынзэвсэгт дайчдын хэргүүдийг жагсааж, олон улсын хууль шүүхийн байгууллагад өгөх гэж байгаа гэлээ.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ